2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Моддын тухай сонирхож хачирхам 8 баримт

  • Монгол орны модод дотроос хамгийн урт насалдаг нь хар мод. Өнөөдрийн байдлаар манай оронд нас гүйцсэн, 450-550 настай хар модон ой энд тэндгүй бий. Ой судлаачидтай 700-800 настай хар мод таарсан тухай баримт ч дуулддаг. Өдгөө дэлхийн хамгийн хөгшин мод АНУ-ын Калифорни мужийн Цагаан хайрхны нуруунд ургаж байна. Метусела нэрт уг мод 4800 жилийн настай.

модКалифорни мужид хамгийн өндөр, хамгийн том мод ч бий. Дэлхийн хамгийн өндөр буюу 115.5 метр Хиперон хэмээх мод, генерал Шерман гэгддэг 1486 куб метр талбайг эзлэх хамгийн том мод тус мужид ургадаг. Нэмж сонирхуулахад чинар мод 500 жил насалдаг бол туулайн бөөр мод 1000 жил насалдаг.

  • Хөдөө агаар устай байгалийн сайхан нөхцөлд ургаж байсан дөрөв, таван метр өндөртэй модыг гэнэтхэн нэг хавар очоод ухаж авчраад, суулгачихаар дасах гэж стрестт ордог учраас тийм модод тэр бүр амжилттай ургадаггүй аж. Мод ургамал хотын дуу чимээг өөртөө шингээдэг, долгионыг хүлээж авдаг учраас стресст их ордог гэж мэргэжлийнхэн онцолж байна.

Моддын энэ стресс голдуу шилмүүсэн дээрээ мэдэгддэг нь судалгаагаар нотлогджээ. Тийм учраас хотод навчит мод тарьдаг юм байна. Навч нь тухайн жилдээ уначихаад хойтон жил нь гарч ирж байгаа учраас стрессийг даах нь илүү байдаг гэсэн тайлбар бий. Стресст амархан өртдөг шилмүүст модны тухайд шилмүүс нь таваас зургаан жилд солигддог гэсэн шалтгаан бий. Товчхондоо стрессийг нэг шилмүүс тав зургаан жилийн турш даахад хэцүү гээд ойлгочихож болно. Учир нь шилмүүс нь модыг хооллодог гол эрхтэн гэнэ. Физиологийн энэ үүрэг нь стрессээс болж алдагдчихаар сайн ургадаггүй байна.

  • Дэлхий дээр 100 мянга гаруй төрлийн мод бий. Өөрөөр хэлбэл модод дэлхийн ургамлын төрлийн 25 хувийг эзэлдэг. Харин Монгол улсад нийт 20 зүйл модлог ургамал бүртгэгдээд буй.
  • Бодь модТүүхэн үйл явдлын гэрч болсон “олны танил” модод гэж бий. Хамгийн тод жишээ гэхэд л Будда Шагжамунийн гэгээрлийг олсон гэх Энэтхэгийн Бодь мод байна. Их Британийн колончлолыг эсэргүүцсэн америкуудын чуулдаг байсан Бостон дахь Эрх чөлөөний модыг бас дурдах учиртай. Сьерра-Леоны нийслэл Фритауны түүхэн бэлгэ тэмдэг болсон Хөвөн мод бас “олны танил”. 1792 онд африк-америкийн хэсэг боол эрх чөлөөтэй болоод далайн эргээс энэ модыг авчирч суулган тойрон баясч эрх чөлөөгөө тэмдэглэсэн гэх аман яриа бий. Өдгөө энэ мод нийслэлийн хуучин дүүргийн дөрвөн замын уулзвар дагуу ургадаг.
  • царсӨмнөд Каролинагийн Сахиусан тэнгэрийн царс гэдгээрээ алдаршсан мод Жон арал дээр Чарльстон хотоос холгүй ургадаг. 500 жилийн настай энэ мод хамгийн эртний амьд организмуудын нэг гэдгээрээ жуулчдын анхаарлыг татдаг. Уг модны нэрний тухайд сахиусан тэнгэрүүд хамгаалдаг гэх эртний домог, ярианаас үүдэлтэй. Модны эргэн тойрны хэмжээ 8.5 метр бол өндөр нь 20 метр. 1989 онд болсон Хьюга хар салхийг хүртэл давж гарч чадсан түүхтэй мод юм.
  • Нэг жилийн хугацаанд ганц мод 12 кг СО2 -ыг өөртөө шингээж 4 ам бүлтэй өрхийн жилийн хүчилтөрөгчийг хангадаг. 10 га талбайд ургах модод жилд 2.5 тонн нүүрс хүчлийн хий сордог. Товчхондоо мод бол байгалийн агаар цэвэршүүлэгч, усны насос юм. 200000 навч бүхий 30 метр өндөр мод гэхэд л 43000 литр ус сорох бөгөөд ургамал ургалтын нэг улиралд л түүнийгээ агаарт ууршуулдаг байна.
  • 10 эм тутмын нэгэнд нь ургамал ба түүний эд эсээс гаргаж авсан бодисыг хэрэглэж байна. Тропикийн ойн ургамлаас гаргаж авсан бодисуудаар эм үйлдвэрлэхэд жилд 40 тэрбум доллар зарцуулагддаг. Сонирхуулж хэлэхэд аспирин эмийн гол найрлагыг манайд нийтлэг ургадаг бургаснаас гаргаж авчээ. Халуун орны хумхаа өвчин, цусны даралт, зүрхний эмгэг зэрэг бүхий л өвчнийг анагаах эм тангуудад тропикийн ойн ургамлууд зайлшгүй орсон байдаг.
  • Нэг тонн дахин боловсруулсан цаас үйлдвэрлэхэд 17 модыг огтлохоос хамгаалж, 4100 кВт/цаг эрчим хүч буюу дундаж айлыг хагас жилийн турш дулаацуулах эрчим хүчийг хэмнэдэг.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img