2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Жендэрийн сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, байнгын хороодын ахлах зөвлөх, зөвлөхүүдэд зориулсан Жендэрийн сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, “Шийдвэр гаргах түвшинд Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь“ төслийн багтай хамтран Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын хороодын ахлах зөвлөх, зөвлөхүүдэд зориулсан Жендэрийн сургалтыг зохион байгууллаа.

Шийдвэр гаргах үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдол, нийгмийн бүлгийн төлөөллийг тэгш хамруулахын ач холбогдол, жендэрийн талаарх шинэ ойлголт, хандлагын талаар танилцуулга мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх хэлбэрээр сургалтыг зохион явуулсан. “Шийдвэр гаргах түвшинд Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь“ төслийн сургагч багш нар “Ойлголтоо нэгтгэх нь”, “Хөгжлийн шалгуур үзүүлэлт”, “Бидний шийдвэр, түүний үр нөлөө”, “Шилжилтийг дэмжих жендэрийн хандлага”, “Бодлогын баримт бичигт жендэрийн үзэл баримтлалыг тусгах нь” зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулж, оролцогчид энэ талын мэдлэг, мэдээлэл, ур чадвараа нэмэгдүүллээ.

Авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах зэрэг асуудлууд хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа нь Жендэрийн тэгш байдлыг хангаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Жендэрийн тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Дэлхий даяар жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн хоёр нэр томьёо хэрэглэж байна. Нэг талаас хамааралтай, нөгөө талаас тусдаа ойлголт. Жендэрийн тэш байдал нь хүйсийн аль алиных нь ижил төлөөлөл, оролцоог хангах тухай асуудал гэдгийг тодотгож байв. Харин дэлхий даяар жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэднийг хүчирхэгжүүлэх ёстой гэж үздэг. Тийм ч учраас дэлхий дахинд Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлж дуусгаад 2015-2030 оны хооронд дахин 15 жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтын тухай ярьж байна.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Олон улсын донор байгууллагууд хөгжлийн туслалцаа үзүүлэхдээ нэг асуудлыг онцгойлон анхаардаг нь Жендэрийн тэгш байдлыг хангах. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар жендэрийн тэгш байдлыг хөгжлийн нэг шалгуур үзүүлэлт болгон авч үзэж байна. Авлигатай тэмцье гэвэл шийдвэр гаргаж байгаа бүтцийг өөрчлөх ёстой. 2030 он гэхэд Монгол Улс Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн амлалтдаа хүрч, хөгжилд хүрье гэвэл хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Тодруулбал, Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувиас доошгүйд хүргэх зорилт дэвшүүлжээ. Харин дэлхийн улс орнууд 50:50 болгох зорилт тавьж байгаа аж.

Олон улсын парламентын холбооны гаргасан мэдээллээр Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны төлөөллөөр манай улс Олон улсын хэмжээнд 134-т эрэмбэлэгдэж байна. Хэрэв манай улс парламентад 25 хувийн төлөөлөлтэй болсон тохиолдолд Монгол Улс 96-р байранд, 30 хувийн төлөөлөлтэй болсон тохиолдолд дэлхийд 65-д, 35 хувийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй болбол 37-д гэхчлэн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо маш хурдтай өсөн нэмэгдэх тооцоолол байна гэх зэрэг өргөн агуулгаар сургалт үргэлжилж, үр дүнтэй болж өнгөрлөө.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img