2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Би бурханыг эрэх боловч муу ёрыг олно

Ларс фон Триер “Антихрист”, 2009

Фридрих Генделийн “Ринальдо” дуурийн Альмеринагийн алдарт арид загас наадуулах гэр бүлийн хос, хоёр настай бяцхан хүүгээ өрөөнийхөө цонхноос үсрэхийг үл анзаарана. Кино ийнхүү эхэлдэг. Бүх зүйл зүүд шиг л болж өнгөрнө.

Ларс фон Триер “Антихрист” бүтээлийнхээ тухай нэгэн ярилцлагандаа “Би энэ бүтээл дээрээ ажиллах явцдаа анх удаагаа аналитик хандлагаас зайлсхийж өөрийгөө математикч биш уран бүтээлч шигээр мэдэрсэн” гэсэн байдаг. Тэр магадгүй аналитик ухаанаа зарцуулалгүй зөн совингоо илүү ашигласан болохоор киног нь хүмүүс хүлээж авч чадаагүй байх. Канны кино наадмын үзэгч, сэтгүүлч, шүүмжлэгчид түүний киног янз бүрээр шүүмжилж байсан ч гол дүрд тоглосон Шарлота Гинзбур шилдэг эмэгтэй дүрийн шагналыг нь авсан түүхтэй. Харин Триер энэ киногоо өөрийн карьер дахь хамгийн чухал бүтээл гэж зарлаад “Энэ киноныхоо төлөө хэнээс ч би уучлалт эрэх шаардлагагүй” гэж олны дургуйг бүр их хүргэсэн юм.

Кинонд өгүүүлж буйгаар хүүгээ алдсан эх сэтгэл санаагаар унаж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэнэ. Сэтгэл зүйч мэргэжилтэй нөхөр нь эхнэрээ эм хэрэглэлгүйгээр цэвэр агаар, байгалд эмчлэхээр шийдэн эмнэлэгээс гаргаж, ойн гүнд орших жижигхэн “Диваажин” нэртэй байшинд авчирна. Гэвч энэ цаг мөчөөс эхлэн бяцхан диваажин нь там болон хувирна. Тарковскийн бэлгэдэл зүйтэй хослох аймшигт байгалд галзуурсан эхнэр нөхрөө алах оролдлого хийнэ. Триерийн садомазохизм, порнографи, галзуурсан эмэгтэй, тайрсан, няцалсан, нэвт сүлбэгдсэн эрхтнүүд, эр эсийн оронд бэлэг эрхтнээс урсах цус, бидний үргэлж үзэсгэлэнтэй гэж бодож явдаг байгаль маань жихүүдэс хүргэм аймшигтай харагдана.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img