2024-07-22, Даваа
21 C
Ulaanbaatar

Цусны даралт ихсэлтийн талаар 8 баримт

  • Олон мянган хүн даралт ихтэйгээ мэдэхгүй явсаар гэнэтийн хүндрэл өгч нас бардаг тул “чимээгүй үхэл” гэж нэрлэдэг. Дэлхийн Зүрхний холбооны тайлан мэдээгээр цусны даралт ихтэй дэлхийн хүн амын 45 хувь нь өвчнөө мэдэхгүй амьдардаг байна.
  • Цусны даралт ихсэхэд ядуурал, ажилгүйдэл, архидалт зэрэг нийгмийн чанартай эрсдэлт хүчин зүйлс нөлөөлдөг, өргөн тархалттай (Монголд насанд хүрэгсдийн 28 хувь нь даралт ихтэй), хүндрэл ихтэй өвчин учраас нийгмийн тулгамдсан асуудал гэж үздэг юм.
  • Цусны даралт ихсэлтийг шалтгаанаар нь анхдагч ба хоёрдогч даралт ихсэлт гэж ангилдаг. Анхдагч даралт ихсэлт буюу цусны даралт ихсэх өвчин нь тодорхой шалтгаангүй, 35-аас дээш насны хүмүүст илэрдэг. Нийт цусны даралт ихсэлтийн 80-90 хувийг эзэлдэг. Ийм даралт үүсэхэд таргалалт, хөдөлгөөний хомсдол, давсны хэт хэрэглээ, удамшил, архины зохисгүй хэрэглээ, стресс зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Хоёрдогч буюу шинж тэмдгийн даралт ихсэлт нь олон шалтгаантай бөгөөд тэдгээрээс бөөрний болон бөөрний судасны өвчин, дотоод шүүрлийн зарим эмгэг, эмийн хэрэглээ гол шалтгаан болдог.
  • Зүрхнээс шалтгаалсан даралт ихсэлт гэсэн нэр томъёо байхгүй. Харин даралт ихэссэнээс болж зүрхний бүтэц, үйл ажиллагаа өөрчлөгдөж болно. Бөөрний гаралтай даралт ихсэлт нь хоёрдогч даралт ихсэлтийн түгээмэл хэлбэр юм. Залуу хүмүүст тохиолдох нь доод даралт нь давамгайлж ихсэх, даралт бууруулах эмийн эмчилгээний үр дүн хангалтгүй байх, хоруу явцтай байх зэрэг онцлог шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ эмчийн заалтаар нарийн шинжилгээ хийж, шалтгааныг тодруулна.
  • Цусны даралт ихсэлттэй эрэгтэйчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь таргалалттай байв. Илүүдэл 4,5 кг тутамд дээд даралт эрэгтэйд 4,4 мм.муб, эмэгтэйд 4,2 мм.муб-р нэмэгддэг. Биеийн жин нэг кг-аар багасахад цусны дээд даралтынтүвшин 2 мм.муб-р буурдаг гэсэн судалгаа бий.
  • Эхлээд өрхийн эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Бай эрхтний гэмтэл бий эсэхийг тодорхойлохын тулд шээсний шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, нүдний уг дурандах шинжилгээ хийдэг. Бай эрхтэн гэдэг нь даралт ихсэхэд хамгийн түрүүн гэмтдэг эрхтэн. Үүнд зүрх, бөөр, нүдний уг багтана. Даралт ихсэлтийн шалтгааныг тодруулахын тулд II-III шатлалын эмнэлэгт шинжилгээ өгөх хэрэгтэй.
  • Цусны даралт ихтэй хүмүүст эрсдэлийн зэргийг эмч тодорхойлдог. Эрсдэлийн зэрэг хөнгөн буюу нэгдүгээр зэрэг байвал эмийн бус эмчилгээ, хоёрдугаар зэргийн эрсдэлтэй байвал нэг эмийн эмчилгээ, түүнээс дээш зэргийн эрсдэлтэй бол олон эмийн эмчилгээ хийнэ. Хэрэв даралтын түвшин өндөр (>160 мм.муб), зүрх, бөөр, нүдний угт өөрчлөлт өгсөн тохиолдолд насан туршид тогтмол эм уух шаардлага гарна.
  • Биеийн хүчний хэт ачааллын үед зүрхний цохилт олширч, цусны даралт ихэсч, зүрх, тархины хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэсдэг. Иймээс даралт ихтэй хүн тархинд цус харвах, зүрхний далд хэлбэрийн цусан хангамжийн хомсдолтой хүн зүрхний шигдээс болох эрсдэлтэй. Ийм эрсдэлээс зайлсхийхийн тулд ялангуяа 35-аас дээш насны хүмүүс фитнессээр хичээллэхийн өмнө зүрхний ачаалалтай сорил хийлгэж, шийдвэр гаргаарай.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img