2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

850,281 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

6-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 271,986,307 төгрөгийн үнийн дүн бүхий 850,281 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +13.99%), Хай би ойл ХК (HBO +11.39%), Таван толгой ХК (TTL +8.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -14.71%), Баянгол зочид буудал ХК (BNG -12.61%) Тахь-ко ХК (TAH -5.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,370 ширхэг нэгж эрх 3,817,804 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 513 ширхэг үнэт цаас 51,300,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 327,104,111 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOП-20 индекс 1.35% хувиар өсч, 36,008.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,272,516,991,682 төгрөг боллоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img