2024-06-17, Даваа
29 C
Ulaanbaatar

“Шинэ сэргэлтийн бодлого, Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулган боллоо

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Шинэ сэргэлтийн бодлого, Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг  анх удаа зохион байгууллаа.

Чуулганаар “Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт”, “Хөгжлийн түүчээ-Төмөр зам”, “Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр”, “Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагууд, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ-ын 500 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ,

  • Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд 2966 км хатуу хучилттай авто зам, 3358 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг хатуу хучилттай авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбоно.
  • Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, харилцан ашигтай хамтран ажиллана.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын голлох боомтуудад чингэлэгт тээврийн болон шилжүүлэн ачих терминалуудыг барина.
  • Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ, зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, Орос-Монголын хилийн Эрээнцав боомтоос Чойбалсан чиглэлийн 238 км төмөр замыг шинэчлэн засварлана.
  • Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 394 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлана.
  • Монгол Улсын агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаа төвийг бий болгохыг зорьж байна гэдгийг онцоллоо.

Чуулга уулзалтаар,

  • -“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ,
  • -3000 вагон худалдан авах гэрээ”-г
  • -Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичигт гарын үсэг зурж, ёсчиллоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img