2024-10-11, Баасан
14 C
Ulaanbaatar

О.Цогтгэрэл: Цар тахлын үеийн төсвөөр нээлттэй сонсгол явуулах хүсэлтээ хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол, КОВИД-19 цар тахлын үеийн төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн болохыг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Тэрбээр энэ тухайд “Төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмж байгаа нь буруу биш. Гэхдээ нэмж байгаа эх үүсвэр нь хэр баталгаатай вэ гэдэгт асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол нь эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нүүрсний борлуулалт оны эхний хагас жилд харьцангуй сайн байсан. Гэхдээ нүүрсний үнэ сүүлийн 8 сарын байдлаар авч үзвэл, тогтвортой унаж буй. Монгол Улсын төсөвт нүүрсний үнийг 140 ам.доллараар тусгасан ч 120 ам.доллар болоод байна. Үлдэж байгаа хугацаанд нүүрсний борлуулалт өндөр байна хэмээн тооцож байгаа нь эрсдэлийг үүсгэж байгаа юм. Иймд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн тодотголыг хэлэлцэх үед АН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлнэ.

Түүнчлэн өнөөдөр төртэй холбоотой бүхий л асуудал ил тод байх ёстой. Гэтэл эрх баригчидтай холбоотой буюу КОВИД-19 цар тахлын үеийн төсвийн мөнгөн дүн, түүний зарцуулалт ил тод бус байна. Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж өгөхийг хүссэн албан бичгийг УИХ-д даргад хүргүүлэхээр тогтлоо. Мөн нүүрсний мөрдөн шалгах сонсголыг өнөөг хүртэл зохион байгуулахгүй байна. Тиймээс уг сонсголыг яаралтай зохион байгуулахыг шаардсан шаардлагыг зохих албан тушаалтнуудад хүргүүлнэ.

Хэрэв УИХ дахь олонхын бүлэг энэхүү сонсголыг зохион байгуулахгүй бол бүлгийн түвшинд явуулж болох эрх зүйн зохицуулалтыг ашиглана” гэлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img