2024-07-26, Баасан
19 C
Ulaanbaatar

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд хамтын ажиллагааны 50 гаруй санамж бичиг байгуулав

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын 16 дахь удаагийн Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо болж оролцогч талууд хамтын ажиллагааны 50 гаруй санамж бичиг байгуулснаар өндөрлөв.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн өмчит болон хувийн хэвшлийн 3 компани төмөр зам болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаар тогтлоо. Санамж бичгүүдэд:

  • Монгол Улсаас ОХУ, БНХАУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн гаргах, гуравдагч оронд экспортлоход дээрх хоёр орны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх үеийн хяналт, шалгалт, хорио цээрийн шаардлагыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Гурван улсын худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгор, хязгаарлалтыг багасгах, худалдааг хөнгөвчилж, чөлөөтэй болгох,
  • Танхимууд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллахаар тохиролцов,
  • Бизнесийн үйл ажиллагаанд нэн чухал арбитрын шийдвэрийг талууд харилцан хүлээн авч, зөвшөөрч хэрэгжүүлэх, гурван орны арбитрчдыг арбитрчийн жагсаалтад багтаан тэнцвэртэй солилцож байх,
  • Гурван улсын ХАҮТ-уудын бизнесийн хороо байгуулах,
  • Гурван улсын мэдээллийн нэгдсэн талбар платформ байгуулах талаар тусгалаа.

Түүнчлэн Монгол Улсын газар зүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, ачаа тээвэр, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, орц гарцын тоог нэмж олшруулах, энэ талаар хөрш зэргэлдээ улсууд хоорондоо тохирч, боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртгасгах талаар шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Гурван улсын ХАҮТ-уудын удирдлагууд, ЭСЯ, бизнес эрхлэгчдийн 600 гаруй төлөөлөл оролцсон нэгдсэн чуулганд Монгол Улсын 6, БНХАУ-ын 4, ОХУ-ын 3 компани, ААН хамтын ажиллагааны төслөө танилцуулж, бизнес уулзалтууд зохион байгуулав. Манай улсаас Хөшгийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийг танилцуулсан юм. Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг түшиглэн 31 мянган га газрын 1000 га-д Эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, орц гарцын тоог нэмж олшруулах, энэ талаар хөрш зэргэлдээ улсууд хоорондоо тохирч, боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртгасгах талаар шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндлөө.

Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн тулд ХАҮТ-ууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, тус тусын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг зохион байгуулагч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлов.

Гурван улсын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн дараагийн нэгдсэн 17 дугаар чуулга уулзалтыг 2024 онд БНХАУ-ын тал буюу тус улсын Олон улсын худалдааг дэмжих хороо зохион байгуулахаар тогтлоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img