2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

Г.БУЯНЖАРГАЛ: Ил уурхайн хөгжлийн жишиг загварыг Эрдэнэтээс харах боломжтой

“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн үзмэрүүдээс нэлээд сонирхол татсан хэсэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн түүхэн замналыг харуулсан танхим юм. Нүд хужирлаж, сэтгэл оюуныг сэргээх тэдгээр үзмэрийг маш их хөдөлмөр гаргаж байршуулсан нь эрхгүй мэдрэгдэнэ. Далд уурхайн музейгээр аялах зочид “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн хөгжлийн талаар багагүй мэдлэг хуримтлуулаад гарах нь мэдээж. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын ажилтан Г.Буянжаргалтай ярилцсанаа уншигч Танд хүргэе.

– ВИРТУАЛ ОРЧИН БҮХИЙ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АНХНЫ ЦАХИМ МУЗЕЙГ БАЙГУУЛЛЛАА –

“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн үзмэрүүдээс нэлээд сонирхол татсан хэсэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжлийн түүхэн замналыг харуулсан танхим юм. Нүд хужирлаж, сэтгэл оюуныг сэргээх тэдгээр үзмэрийг маш их хөдөлмөр гаргаж байршуулсан нь эрхгүй мэдрэгдэнэ. Далд уурхайн музейгээр аялах зочид “Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайн хөгжлийн талаар багагүй мэдлэг хуримтлуулаад гарах нь мэдээж. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын ажилтан Г.Буянжаргалтай ярилцсанаа уншигч Танд хүргэе.-“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэн замналын танхимаа байгуулжээ. Энэ танхимд ил уурхайн хөгжлийн жишиг загварыг харуулахыг зорьсон гэдгийг Таны ярианаас сонслоо?

-Бэрхийн далд уурхайн дүйцүүлэх нөхөн сэргээлтийг Монгол улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам онцгой анхаарч, энэ төвийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын баг дэмжин ажиллаж байна.

Тиймээс ил уурхайн хөгжлийн жишиг загварыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн замналаар харуулахыг зорьж “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэн замналын танхимыг байгууллаа.

-Түүхэн замналын танхимын зохион байгуулалт, үзмэрүүдийн талаар тайлбарлана уу? “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн замналыг бүрэн харуулж байгаа юу?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн замналын танхим нь “Түүхэн замнал”, “Цахим мэдээлэл”, “Үйлдвэрлэл-технологи-инновац”, “Бидний бахархал”, “Хүндэтгэлийн хэсэг”, “Нийгмийн хариуцлага” гэсэн зургаан хэсэгтэй. Биет үзмэр, зурган гэрэлт самбар (Light box), цахим контентыг хослуулан үзүүллэг дэглэлтийг хийж, ухаалаг дэлгэц, холограм, киоск зэрэг орчин үеийн дижитал техник, технологийг ашиглан ХХ зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн хөгжлийг олон нийт, хүүхэд залуучууддаа таниулах, сурталчлах юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн замнал, уурхайчдын маань нөр их хөдөлмөр, ололт амжилт, бүтээн байгуулалтыг энэ танхимаараа бүрэн харуулж чадсан гэж хэлж болно.

-Ямар үзмэрүүд тавигдсан бэ. Ховор нандин үзмэрүүд байгаа байх?

-Баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг 1978 оны 12 дугаар сарын 14-нд хүлээн авах ёслолын үед Зөвлөлтийн талаас Ю.Цэдэнбал даргад гардуулж өгсөн дурсгалын түлхүүр, экспортод гаргаж байгаа зэс, молибдены баяжмалын дээж, ган бөөрөнцгийн бэлдэц, ган бөөрөнцөг, уулын ажлын машин, механизмын модель, “Эрдэнэтийн Овоо” ордын ил уурхайн макет, эрдэс, чулуулгийн дээж, инноватор цом, үйлдвэрийн шагнал, үйлдвэрийн 40 жилийн ойн алтан марк, байгууллагын үйлчилгээний стандарт, Эрдэнэт хотын “Найрамдлын өндөрлөг” зэрэг 90 гаруй биет үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Түүхэн замнал, үйлдвэрлэл, технологи, инновац, үйлдвэрийн бахархал, нийгмийн хариуцлага, цехүүдийн танилцуулгыг 17 гэрэлт самбар (Light box), 74 видео контентоос үзэх боломжтой.

  • Ховор, олон нийтэд тэр бүр дэлгэгдэж байгаагүй үзмэр гэвэл “Эрдэнэтийн Овоо” ордыг хамтран ашиглах, Эрдэнэт үйлдвэрийг, Эрдэнэт хотыг барьж байгуулах тухай түүхэн шийдвэрүүд, тухайлбал ;
  • МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалаас ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнев, ЗСБНХУ-ыг Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгин нарт 1970 оны 9 дүгээр сарын 24-нд бичсэн улс төрийн захидал,
  • БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай 1973 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан анхны хэлэлцээр,
  • Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хоёр дахь хэлэлцээр зэрэг түүхэн баримт бичгийг дэлгэн тавьсан.

-Эдгээр үзмэрээс олон нийт ямар мэдлэг, ойлголт аваасай гэж Та хүсэж байна вэ?

Эрдэнэт үйлдвэр-Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшилд төдийгүй нийгэм, эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал ахуйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөгжлийн түүх нь уурхайчид бидний төдийгүй Монгол хүн бүрийн бахархал юм.

Ийм учраас ХХ зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчин хамт олны нөр их хөдөлмөр, ололт амжилт, Монгол, Оросын ард түмний гүн бат найрамдал, нөхөрлөл, их бүтээн байгуулалтын ач холбогдлыг ойлгож мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

Нөгөө талаас Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Дэлхийн мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын тойрог замын их бүтээн байгуулалтын “Тогтвортой аялал жуулчлал” төслийн бүрэлдэхүүн хэсэг болсон “Монголын далд уурхайн музей”-г ирж үзэх мянга, мянган жуулчид, аялагчид Монгол улсын уул уурхайн салбарын ил уурхайн хөгжлийг энэ танхимаас мэдэж болно.

-Та энэ танхимыг байгуулах ажлын менежерээр ажиллаж байгаа. Танхимын төлөвлөлт, үзүүллэг дэглэлтийг хийж гүйцэтгэсэн мэргэжлийн багийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Миний бие энэ танхимын техникийн даалгаврыг боловсруулах, Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэх, батлуулах, гүйцэтгэгч байгууллагын ажлын явцад хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй менежерээр ажилласан.

Энэ танхимыг байгуулах Ажлын хэсгийг Үйлдвэрийн газрын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, доктор (Ph.D) О.Отгонбаяр ахлан үйлдвэрийн холбогдох цехийн дарга, мэргэжилтнүүд болон гүйцэтгэгчээр ажилласан Б.Ууганбаяр захиралтай “Воком технологи” ХХК, музейн зөвлөх Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо (Ph.D) нар бэлтгэж олон нийтэд үзүүлэхэд бэлэн боллоо.

Мэргэжлийн багийн байгуулсан “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” дэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн замналын танхим нь Үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн томоохон ажил боллоо. Мөн “Дэлхийн мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын тойрог замын томоохон бүтээн байгуулалт нэг болсноороо онцлог юм.

Бидний ажилд Н.Батболд захиралтай “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн нэгжийн хамт олон мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, ажиллах боломжоор ханган хамтран ажилласанд талархлаа илэрхийлье.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ТОМООХОН БүТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭГ АЖИЛ НЬ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН МУЗЕЙ.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн Соёл, урлагийн цогцолборын даргаар ажиллаж, Музей байгуулахад идэвх санаа­чилгатай ажиллаж ирсэн хүмүүсийн нэг нь Та. Тиймээс ч таныг Музей байгуулах, тохижуулах гээд олон талт ажлын туршлага ихтэй, бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг мэднэ. Булган аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан байх аа?

-Тийм ээ. Би Булган аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж, аймгийн боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, нийгмийн даатгал, хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, хүүхэд, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх гээд төрийн ажлыг 27 жил хийжээ.

Энэ хугацаанд Булган аймгийн иргэдийн дундаж наслалт, орлогын түвшнийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний хөгжлийн индексийг ахиулан ажилласан.

Эрдэнэт үйлдвэр“Эрдэнэт үйлдвэр”-ийн Соёл, урлагийн цогцолборын орлогч, даргаар 10-аад жил ажиллах хугацаанд цогцолборын материаллаг бааз, үйлчилгээний орчныг сайжруулж, их танхимын тайзанд LED дэлгэц суурилуулж, дуу, гэрэлтүүлгийн техник хэрэгслийг дижитал болгон дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын үндэсний хөгжмийн зэмсэг, дуу бичлэгийн “Номин” студийн тоног төхөөрөмж, уран бүтээлчид, үйлдвэрийн уран сайханчдын хувцсыг бүрэн шинэчилж, их танхимын тайзны хөшиг, сандлын бүрээс, цогцолборын цахилгааны 0,4 шитийн хуваарилах тоног төхөөрөмжийг сольсон гээд цөөнгүй зүйлийг хийсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг ажил нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Музей. Энэ музейг байгуулсан нь олон нийтэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн хөгжлийн талаар өргөн ойлголт өгч байгаа гэж ойлгож байна.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа санаачилж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Музейг байгуулахаар шийдвэрлэж, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч асан Д.Дэлгэрбаяр даргатай Ажлын хэсэг ажилласан. Үйлдвэрийнхээ түүхэн хөгжил, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлага, цаашдын ирээдүйг цогцоор нь харуулан, өнөө үеийн хүүхэд, залуучууд, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Соёл, урлагийн цогцолбор дээр музейг байгуулан 2021 оны 9 дүгээр сарын 23-нд нээлт хийсэн. Музей маань үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн замнал, их бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, баялаг бүтээгч уурхайчдын хөдөлмөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцахаас гадна үйлдвэрийн район, үйлдвэрлэлийн дамжлага, уулын ажил, зэс, молибдены баяжмалын боловсруулалтын ажиллагааг орчин үеийн техник технологийн дэвшил ашиглан виртуал орчинд үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.

-Музейд байршуулсан үзмэрүүдийг иргэд их сонирхон үздэг юм билээ. Хэчнээн үзмэр байршуулсан бэ?

-Үзмэрийн цуглуулга, сан хөмрөг, үзүүлэг дэглэлт, тайлбар танилцуулгын стандарт шаардлагыг хангасан танин мэдэхүйн 30 гаруй самбар, 200 гаруй цахим контент, 400 гаруй биет үзмэрийг дэлгэсэн, дижитал техник хэрэгсэл ашигласан виртуал орчин бүхий Монголын уул уурхайн салбарын анхны цахим музей юм.

Эрдэнэт үйлдвэрТухайлбал, үйлдвэрлэл, технологи, инновац танхимд цахим техник, технологийг ашиглан үйлдвэрлэлийн процесс, зэс, молибдены баяжмалын үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, сэлбэг, эд ангийн болон ган бөөрөнцгийн үйлдвэрлэл, бүтээмж, инновац, нэн түрүүнд-хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн район зэргийг ухаалаг дэлгэц, самбар, биет үзмэр, киоск, VR (Virtual reality) болон 2700 видео бичлэг, 3D анимейшн зэрэгтэй хослуулан дуу дүрс, чичиргээний тусламжтайгаар виртуал орчинд үзүүлэхийн зэрэгцээ Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн мөргөцөг, Дулааны цахилгаан станцын барилга, байгууламж зэрэг үйлдвэрийн 6 объектыг 4D ширээгээр харуулж байна.

-3D холограмаар Эрдэнэтийн овооны ордны орд, экскаватор, Белаз зэрэг хүнд машин механизмын макет, тоног төхөөрөмж, сэлбэг, эд анги, импорт орлосон бүтээгдэхүүн зэргийг биет байдлаар үзүүлдэг юм билээ?

-Музейн давуу тал нь үзэгчид виртуал орчинд ил уурхайн мөргөцөг, хүдэр олборлолт, боловсруулалт, ган бөөрөнцөг, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд ангийн үйлдвэрлэлийн процессын дэргэд очсон мэт сэтгэгдэл мэдрэмж төрүүлэхийг зорьсон.

Одоогийн байдлаар Үйлдвэрийн газрын Музей 10,0 мянга гаруй . үзэгчдэд үйлчилж, 30,0 гаруй сая төгрөгийн орлого оруулсан байна. Орхон аймаг, Эрдэнэт хотод ирсэн гадаад, дотоодын зочид, албаны хүмүүс, хурал, зөвлөгөөнд оролцогчид, аялагчид зорин ирж үздэг соёлын байгууллага болоод байна.
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img