2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

1,247,341 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

6-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 528,207,176 төгрөгийн үнийн дүн бүхий 1,247,341 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бөөний худалдаа ХК (BHL +14.89%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +10.58%), Гермес центр ХК (HRM +8.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Бийф ХК (MBF -8.42%), Ремикон ХК (RMC -6.34%), Хар тарвагатай ХК (TVT -4.26% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 967 ширхэг нэгж эрх 718,493 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 1,342 ширхэг үнэт цаас 132,206,800 төгрөгөөр,
  • Багцын арилжаанд 1,000,000 ширхэг үнэт цаас 1,150,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 1,811,132,469 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOП-20 индекс 1.33% хувиар өсч, 36,161.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,170,128,094,441 төгрөг боллоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img