2024-07-27, Бямба
17 C
Ulaanbaatar

зийн хөгжлийн банк (АХБ)-ны Захиргаа, корпорацын удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч Брюс Госперыг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захиргаа, корпорацын удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч Брюс Госперыг хүлээн авч уулзлаа.

АХБ-ны Захиргаа, корпорацын удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч Брюс Госпер Монгол Улсад айлчилж Монгол дах суурин төлөөлөгчийн газарт тус банкны дотоод бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажиллаж байна. Энэ айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан түүнийг хүлээн авч уулзалт хийлээ.

Тус уулзалтаар АХБ-наас хийж буй дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн талаар онцгойлон хэлэлцэв. АХБ нь Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ, шаардлагуудад дасан зохицож илүү үр дүнтэйгээр ажиллах, хөгжиж буй гишүүн орнуудтайгаа ойр ажиллах зорилготойгоор энэхүү шинэчлэлийг хийж байгаа юм. Цаашлаад уг үйл ажиллагааны шинэ загварыг хэрэгжүүлснээр АХБ-ны Стратеги 2030-д хүрэхэд илүү дөхөм болох талаар ноён Брюс Госпер онцлов.

Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 2050 болон дунд хугацааны хөгжлийн бодлого Шинэ сэргэлтийн бодлогуудын талаар санал солилцож АХБ-наас хувийн хэвшлийн салбарт онцгойлон анхаарал хандуулах болохоо илэрхийлэв.

АХБ-наас хийж буй энэхүү үйл ажиллагааны шинэчлэл нь сүүлийн 20 жилд анх удаагаа хийж буй томоохон хэмжээний дотоод бүтцийн өөрчлөлт юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img