2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

3,379,108 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

6-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,096,420,538 төгрөгийн үнийн дүн бүхий 3,379,108 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +14.95%), Мон Бийф ХК (MBF +7.18%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Силикат ХК (SIL -15.00%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.41%), Төрийн Банк ХК (SBM -4.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 141,041 ширхэг нэгж эрх 16,626,066 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр,
  • Багцын арилжаанд 92,861 ширхэг үнэт цаас 278,583,000 төгрөгөөр,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 13 багц / 83,200 тн / 1/3 коксжих нүүрс 8,519,680 ам.доллар буюу 29,274,898,432 төгрөгөөр,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,483,200 ам.доллар буюу 15,404,947,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 46,111,475,716 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOП-20 индекс 0.79% хувиар өсч, 36,534.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,982,282,826,237 төгрөг боллоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img