2024-07-24, Лхагва
22.6 C
Ulaanbaatar

Нийслэлийн өнгөрсөн оны орлогын төлөвлөгөө 94.4 хувьтай биелжээ

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг энэ үеэр танилцууллаа. Тайланд нийслэлийн 226 байгууллага хамрагдсан байна. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг өөрчлөлтгүй гэж үнэлсэн байна. Мөн долоон дүүргийг өөрчлөлтгүй, Багануур, Налайх дүүргийг хязгаарлалттай, 124 байгууллагаас 96-г нь өөрчлөлтгүй, 19-ийг нь хязгаарлалттай гэж дүгнэжээ.

Нийслэлийн төсвийн 2022 оны орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.8 хувиар, зардлыг 20 хувиар нэмэгдүүлж баталсан. Орлогын төлөвлөгөө 5.6 хувиар тасарч, 94.4 хувьтай биелжээ. Харин хотын шуудын татварын орлого 37.5 хувиар давж биелсэн. Дүүргүүдийн орлогын биелэлт 93.9 хувьтай байв.

Нийслэлийн нэгдсэн төсвийн 2022 оны зарлагын гүйцэтгэл 73.9 хувьтай байгаа нь зардал өмнөх оноос 174.1 тэрбум төгрөгөөр буурсан гэсэн үг юм. Мөн 554.6 тэрбум төгрөгийн алдаа илэрсний 554.4 тэрбум төгрөгийн алдааг аудит хийх явцдаа залруулсан байна. Алдаа гэдэгт мэдээллийг тусгаагүй, тэмдэглээгүй орхисон, хайнга хандсан зэрэг багтаж байгаа аж.

Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 411.8 тэрбум төгрөг төсөвлөснөөс тайлант хугацаанд 270.2 тэрбум төгрөг буюу 65.6 хувийн санхүүжилт олгожээ. Тодруулбал, автобус авах, зам тавих, газар чөлөөлөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрлэн дохио, авто зогсоолын шинэчлэлд дээрх мөнгийг зарцуулсан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img