2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ дахь Монгол иргэдтэй уулзав

ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-д сурч, ажиллаж байгаа Монгол иргэдтэй уулзав.

ЭСЯ-ны байранд болсон уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал бодлоо хуваалцав.

Монгол судлалыг хөгжүүлэх, гадаадад амьдарч байгаа иргэдийн үндэсний хэлний боловсрол, Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдал, төлбөр тооцооны асуудлууд, гадаад худалдааны тухай хууль, сонгуулийн тухай хууль, гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, ОХУ-д төгсөгчдийн ажлын байрны хангалт, тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрөөр суралцах хэрэгцээ шаардлага зэрэг асуудлаар иргэдийн зүгээс сонирхсон асуултад УИХ-ын дарга хариулж харилцан ярилцлаа.

Уулзалтад Москва хотод суралцаж байгаа 30 гаруй оюутан, сонсогч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНХ-ийн Москва дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, мөн түүнчлэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн дэх монголын төлөөлөгчид оролцлоо. ОХУ-д 4300 гаруй иргэд сурч, амьдарч байгаа, эдгээрээс Москва хотноо 1100 орчим Монгол оюутнууд 60 гаруй их дээд сургуульд суралцаж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img