2024-07-27, Бямба
22 C
Ulaanbaatar

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн үндсэн сургалт зохион байгуулагдлаа

Улсын Их Хурлын Тамгын газар,Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн үндсэн сургалт амралтын өдөр (2023.06.25) Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Уг хөтөлбөрт залуу сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх процессын талаарх ойлголтоо нэгтгэж, холбогдох мэдээлэлтэй танилцахын зэрэгцээгээр багт хуваагдан видео контент бэлтгэн онол, практикийг хослуулан ажиллалаа.

Үндсэн сургалт Улсын Их Хурлын хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалт, Улсын Их Хурлын хяналт шалгалтын хэлбэрүүд, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг таниулах арга зүй, Сэтгүүл зүйн бүтээл туурвихад анхаарах зүйл зэрэг сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар “Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагаа, зохион байгуулалт” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img