2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023”-ын хүрээнд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд үүдээ нээлээ.

6 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын нийт 200 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Ингэснээр экспортын шилдэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчийн гарт хямд үнээр, нэг дороос хүргэх боломжийг олгож байна. Нөгөө талаар, энэхүү үзэсгэлэн худалдаа хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг үйлдвэрүүдийг бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

үзэсгэлэнДэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

үзэсгэлэн

үзэсгэлэн

үзэсгэлэн

үзэсгэлэн

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img