2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

МАН-ын бүлэг: Гадаад хэлийг сургалтын хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэж тогтжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ.

Нэгдүгээрт, Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, бүлэг завсарлага авсантай холбогдуулан цаашид баримтлах байр суурийн талаар ярилцжээ. Улмаар бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.1 дэх заалтыг хэлэлцэж, англи хэл буюу гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр заах нь зүйтэй гэж тогтсон байна. Боловсролын тухай хуулийг дагалдуулан хууль хэрэгжүүлэх тогтоолын төсөл боловсруулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлж, сайжруулахаар тогтоолд тусгаж өгөхийг гишүүдийн олонх нь дэмжжээ.

Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн байна.

Гуравдугаарт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img