2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Унгирлын тухай 8 баримт

  • Улиас мод эр, эм хоёр төрөлтэй. Эм улиас нь жил бүрийн өдийд асуудал болдог унгрилыг буюу хөвөнг үүсгэдэг. Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас.
  • Улиас мод бол хурдан ургаж, 100 гаруй насалдаг мод аж. Ач тусын хувьд их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулж, ашигтай үнэрт бодисыг гаргадаг, агаарын бохирдлыг багасгадаг, дуу чимээг намсгадаг гэж ургамал судлаачид онцолдог. Сонирхуулж хэлэхэд унгирал 1980-аад оны сүүлчээс гардаг болжээ.
  • Зарим мэдээллээр улиасны унгирлаар дамжиж халдварт өвчин тархдаг гэдэг ч энэ нь судалгаагаар батлагдаагүй юм байна. Гэхдээ унгирал өвчин тараах магадлалтайг судлаачид үгүйсгэдэггүй. Ийм болгоомжлол байдаг учраас сүүлийн жилүүдэд унгирлыг тархаахгүй, аль болох хязгаарлахад анхаарсаар ирж. Улиасны унгирлыг хязгаарлах үндсэн нэг арга нь модыг хэлбэржүүлэх аж. Унгирал гаргахгүйн тулд 2019 оноос улиасыг хэлбэржүүлж эхэлжээ. Хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын сүүлчээр хийдэг байна. Энэ жил унгирал үүсгэдэг 2400 орчим улиасанд хэлбэржүүлэлт хийжээ.
  • Улиасны унгирал нь гадаргуудаа олон янзын уураг хадгалсан байдаг тул коронавирус удаан хадгалагдаж өвчин тархах шууд нөхцөл бүрдүүлж болдог аж. Улиасны унгирал нь коронавирусээр халдварлаагүй байсан ч гэсэн хүний хамрын салстыг цочроож, найтаахад хүргэдэг тул өвчтэй хүмүүсээс бусад хүмүүст коронавирус тархах магадлалыг нэмэгдүүлнэ гэсэн магадлалыг судлаачид онцолсон нь бий.
  • Улиас модСонирхуулж хэлэхэд улиас модны эр цэцэгнээс гардаг тоос харшил үүсгэдэг байна. Тийм учраас улиас модны эр цэцгийг тайрах хэрэгтэй гэж судлаачид зөвлөдөг. Эр улиасны улаан, ягаан өнгөтэй цэцэг тавдугаар сарын дунд үе хүртэл тоосоо салхиар тархаадаг аж. Үүнээс нэг сарын дараа үрлэж, ногоон молцог болдог гэнэ. Тэгэхээр унгирлын тархалтыг хязгаарлах нэг арга бол хамгийн эхлээд эр цэцгийг хязгаарлах юм байна.
  • Унгирал бол улиас модны үр. Эндээс улиас мод ургах нөхцөл бүрэлддэг байна. Үр бүрэлдэн тогтох үйл явц нэг сар орчим бий болдог. Энэ үед үрлэж буй молцогнууд томордог, яг ингэж томрох үед нь молцгийг тайрвал унгирал багасдаг аж.
  • Унгиралтай тэмцдэг бас нэг арга нь тариа. Унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг туршлага олон улсад бий. Тэр дундаа Хятад улсад түлхүү ашигладаг арга юм байна. Манай улсад ч энэ аргыг хэрэглэдэг.
  • Харшил төрүүлэх шинж чанартай үетэн ба үет ургамлуудын тоос унгиралаар дамжиж тархдаг учраас унгирлыг харшил сэдрээх шинж чанартай гэдэгт харшил судлаачид санаа нэгддэг. Тоос дамжуулж буй учраас харшил үүсгэх үндсэн нөхцөлийг бүрддэг гэсэн үг.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img