2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих олон улсын “SheTrades Hub” төвийг Монголд нээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хуралдаан “SheTrades Hub Mongolia” төвийн нээлтээр үргэлжлэв.

Энэ нь Олон улсын худалдааны төвийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ийн Монгол Улс дахь төв байгуулагдаж буй үйл явдал юм.

Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа, ОУХТ-ийн гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар оролцож, Нью-Йорк дахь НҮБ-ын төвөөс Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Амина Мохамед мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“SheTrades Hub Mongolia” төвийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээж үг хэлэхдээ, ОУХТ-өөс эмэгтэй бизнес эрхлэгчид болон худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор 2015 онд гаргасан “SheTrades Hub” төв байгуулах санаачилгыг дэмжиж өнөөдөр энэхүү төвийг Монгол Улсад байгуулж байна. Энэхүү төв Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд шинэ зүйлд суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэн эх орондоо нэвтрүүлэх боломж бололцоог бүрдүүлж байна хэмээн онцолсон юм.

ОУХТ-ийн гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон, “SheTrades Hub”-ийн 14 дахь төв Монгол Улсад нээгдэж буйг онцолж, эмэгтэйчүүдийг олон улсын сүлжээнд холбох нь тэдэнд шинэ зах зээлд нэвтрэхэд нь тусалдаг. Дотоодын бизнесүүдийг холбох нь эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх, зөвлөгөө авах, технологийн салбарт санхүүжилт авахад чухал ач холбогдолтой хэмээн тодотголоо.

чуулган“SheTrades Hub Mongolia” төвийг Монгол Улсад бизнесийн төлөөллийн олон нийтийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд нээж байгаа юм. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “SheTrades Hub”-аар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийн өөр нэгэн шинэ нэтворкинг платформ бий болж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, дэлхийн худалдааны зах зээлд оролцох шинэ боломжууд бүрдэж байна” гэв.

Ташрамд дурдахад, “Shetrades” санаачилга нь дэлхийн 30 орны гурван сая эмэгтэйг зах зээлтэй холбосноор тэдний эдийн засгийн амьдралыг өөрчилжээ. Африк, Ази, Өмнөд Америк, Карибын тэнгис, Европ даяар “Shetrades” 12 бүс нутгийн төвийг нээсэн байна. Энэхүү санаачилга нь олон улсын худалдаанд оролцож буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах, эмэгтэйчүүдийг хамарсан шударга бизнесийн экосистемийг бий болгоход чиглэдэг бөгөөд тэдэнд саад бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг аж. Улмаар бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ экспортлоход худалдан авагчид, хөрөнгө оруулагчид, түншүүдтэйгээ хэрхэн холбогдох аргачлалыг сургадаг байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img