2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Улаангом сумын ундны усны эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй байна

Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд Увс аймгийн Улаангом хотод ажиллаж байна.

Тус аймгийн нийтийн аж ахуйн байгууллага болох “Чандмань Увс” компани нь Улаангом хотын 20 мянга гаруй хүн ам, нийт 2700 гаруй өрхийг ундны цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Гэвч цэвэр усан хангамжийн эх үүсвэрийн гүний худгуудад эрүүл ахуйн бүс тогтоогоогүйгээс шалтгаалан гэр хороолол, малын хашаа, ногооны талбай, хогийн цэг, жорлон, муу усны нүх зэрэг бохирдуулагч эх үүсвэрийн дунд байрлаж байна.

Баригын хөгжлийн төвТиймээс Улаангом сумын иргэдийн ундны ус бохирдож болзошгүй эрсдэлтэй байна. Уг асуудлыг шийдвэрлэх саналыг Нийтийн аж ахуйн байгууллагаас орон нутгийн удирдлагуудад удаа дараа тавьж байгаа боловч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Тиймээс энэ чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажилласан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img