2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллана

БНХАУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлалын хүрээнд Монголын Хөрөнгийн бирж Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай БНХАУ-ын Шанхайн Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Цаи Жианчун нар гарын үсэг зурлаа.

Шанхайн Хөрөнгийн биржСанамж бичгийн хүрээнд талууд хөрөнгийн зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хоёр орны зах зээлийн орчныг харилцан сурталчлах, дэд бүтцийг өргөжүүлэх, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Монголын Хөрөнгийн бирж 2021 онд Шанхайн Хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлжээ. Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөллийг оролцуулсан “Mongolia capital markets day 2021” вебинар зохион байгуулж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img