2024-06-17, Даваа
29 C
Ulaanbaatar

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс БНХАУ-аас 400 мянган жуулчин хүлээн авна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс БНХАУ-аас 400 мянган жуулчин хүлээн авахыг зорьж байна.

Энэ онд “Нэг сая” жуулчин хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд урд хөршөөс дээрх тооны жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд Монгол, Хятадын аялал жуулчлалын компаниудын хоорондын уялдаа холбоог дэмжиж хамтран ажиллахаа БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин илэрхийлжээ. Түүнчлэн торгоны зам буюу “Бүс ба зам” төсөл нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт шинэ харилцаа эхлүүлэх боломж гэдгийг хоёр тал онцоллоо.

жуулчид

БНХАУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус улсын аялал жуулчлалын салбарын “China tourism group North China Region”, “CTG Travel service corporation Ltd”, “China Gaund Tourism group”, “Ctrip international Travel service”, “UTour Group Co.,Ltd”, “Tuniu Tour” зэрэг тэргүүлэх чиглэлийн 22 компанийн төлөөлөлтэй уулзан Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч буй үйл ажиллагаа, эвентүүдийн талаар таницуулсан юм. Уулзалтын хүрээнд хоёр орны хооронд дараах шат дараалсан үйл ажиллагааг явуулах төлвөлөөд байна. Үүнд:

  • “Цайны их зам” 3 улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эргэн сэргээх,
  • Хил орчмын аялал жуулчлалыг хамтран явуулна.
  • Онлайн “Ctrip” агентлагтэй хамтран ажиллаж Монгол Улсын аялалын бүтээгдэхүүнүүдийг оруулж арилжаалах,
  • “Бүс ба зам” эдийн засгийн коридорын хүрээнд аялал жуулчлалын цогц дэмжлэгийг үзүүлэх,
  • Хятад жуулчдыг хүлээн авахад БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгч ТОП 22 компанитай хамтран ажиллах,
  • Аялал жуулчлалын салбар дах хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах юм.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img