2024-07-26, Баасан
19 C
Ulaanbaatar

Өлгий сумын цэвэр усны станцын тоног төхөрөмжийг шинэчлэх шаардлагатай

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээг “Суат” компани хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

Уг байгууллага нь гүний гурван худагтай, хоногт 3500-4500м3 ус олборлон сумын төвийн 2496 айл өрх, 301 ААНБ-ыг цэвэр усаар хангаж, ариутгах татуургыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхний мэдээлснээр тус байгууллагын цэвэр усны 1,2-р өргөх станц нь 1985 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш одоог хүртэл тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдээгүй байна. Жил ирэх тутам хүн ам нэмэгдэж, үүнийг дагаад өргөх станцын хүчин чадал хүрэлцэхгүйгээс болж цаашид хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img