2024-11-10, Ням
1 C
Ulaanbaatar

ЁЗСХБХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо таван удаа хуралдаж, нийт 12 асуудлын хүрээнд таван хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоол хоёр, Байнгын хорооны тогтоолын төсөл зургааг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар

Мөн Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд санал, дүгнэлт, танилцуулгыг боловсруулж, төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласныг доорх инфографикаас харна уу.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нарын дөрвөн гишүүнээс санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг зохион байгуулж, эцэслэн батлуулсан.

Мөн Байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн болон Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус хүргүүлсэн.

Түүнлчэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус Байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах, Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг хэлэлцэх Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Орон тооны бус дөрвөн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг тус тус баталлаа.

Бусад ажлын талаар

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос санаачлан Төрийн албаны зөвлөлтэй хамтарч Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөлд санал авах зорилгоор иргэд, олон нийт, төрийн албан хаагчдын дунд /Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв, Ховд аймагт/ хэлэлцүүлэг гурван удаа, сургалт семинар дөрвөн удаа зохион байгуулж ажилласан. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл санаачлагчид, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачид, иргэд, төрийн албан хаагчид, төрийн албаны удирдах албан тушаалтнуудын төлөөлөл оролцсон бөгөөд 101 иргэн, төрийн албан хаагчийн 261 санал, d.parlaiment.mn цахим хаягаар 35 санал, нийт 296 санал ирүүлснийг хүлээн авч Ажлын хэсэгт нэгтгэн боловсруулсан.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн зургаан хууль, нэг Улсын Их Хурлын тогтоолын төслийг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, олон нийтээс санал авахаар d.parliament.mn цахим системд байршуулсан.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img