2024-12-10, Мягмар
-20 C
Ulaanbaatar

АБГББХ: 13 хууль, нэг тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ

Ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13 хууль, УИХ-ын нэг тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 9 удаа хуралдаж, нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус Байнгын хорооноос 13 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан болно.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар

Мөн хугацаанд Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд санал, дүгнэлт, танилцуулгыг боловсруулж, төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласныг доорх инфографикаас харна уу.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд, “Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус хүргүүлэв.

Хяналт, шалгалтын ажлын талаар

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, Ундны усны хангамж, нөөц, аюулгүй байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай горимын дэгийн дагуу сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, тус Байнгын хорооны гишүүн Н.Энхболд, Э.Бат-Амгалан нар Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж, олон улсын геополитик, геостратегийн хувьсал өөрчлөлтийн байдал, түүнтэй уялдан Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтөд батлан хамгаалах тогтолцоог хэрхэн бэхжүүлэх талаар болон хэрэгжүүлж буй ажлууд, цаашид төлөвлөсөн зорилт, арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцсон.

Мөн “Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх” талаар тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд тавьсан асуулгын хариуг сонссон.

Бусад ажлын талаар

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан гадаад, дотоодын холбогдох байгууллагын удирдлагуудыг хүлээн авч, санал солилцсон. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостных, Румын Улсын Элчин сайд В.Б.Константинеску, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзсан.

Мөн тус Байнгын хороо, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Говь-Алтай аймагт, “Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, цөлжилт”-ийн асуудлаар “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Ховд хотод тус тус зохион байгуулсан.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img