2024-05-23, Пүрэв
19 C
Ulaanbaatar

Шинээр томилогдсон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Фиона Блайт ажилдаа орлоо

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр шинээр томилогдсон Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Элчин сайд үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, түүнд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Талууд уулзалтын үеэр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн энэ онд тохиож буйг онцолж, энэ хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахаа нотлов.

Элчин сайд Фиона Блайт Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байсан туршлагатай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img