2024-05-23, Пүрэв
19 C
Ulaanbaatar

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралт 76 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250.000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд төслийн барилга угсралтын ажлыг 36 сард дуусгаж, үргэлжлүүлэн стандартын дагуу 1,6 жил гүйцэтгэгч компани туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийх ба төслийг 2024 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Төслийн ТЭЗҮ-г анх 2015 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулсан.

Төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар ба түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр олон улсын ЕРС гэрээний зарчим дээр үндэслэн БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-н хамтарсан консорциум ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд зураг төслийг батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу БНХАУ-ын “Шанхайн зураг төслийн институт” компанид хийж гүйцэтгэсэн ба Монгол Улсад мөрдөгдөж буй норм дүрэм стандартад нийцүүлэн хөрвүүлэх, орчуулах албажуулах ажлуудыг Монгол улсын “Сивил инженеринг консалтинг групп” ХХК, “Криетив Монголиа” ХХК-ууд гүйцэтгэхийн хамт төслийн зарим туслах барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ажлын зураг төслийг дотоодын компаниуд гүйцэтгэсэн.

Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглагдаж байгаа 2 коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаас гадна гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлэхээр төлөвлөсөн. Бохир усыг цэвэрлэх технологийн процесс нь механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн 3-дагч цэвэрлэгээний шатлал процесс нэмэгдсэнээр гарч байгаа ус MNS 4943-2015 стандартыг хангасан цэвэр ус гарна.

Төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтцийн барилга байгууламж баригдана.

2023 оны барилга угсралтын ажил 4 дүгээр сараас бэлтгэл болон барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд үндсэн технологийн байгууламжийн 30 томоохон байгууламжийн барилга угсралтын ажил 76%-ийн гүйцэтгэлтэй ба шаардлагатай барилгын голлох бараа материалын татан авалт 95%, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдан авалт 60%-тай байна.

Барилга угсралтын ажилд дотоодын барилгын байгууллагуудаас туслан гүйцэтгэгчээр 10 компанийн 200-250 ажилтан, БНХАУ-ын 370 ИТА-чид оролцож байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img