Тольтот зүрхнээс ундарсан
Асарын өндөр заяа..
Тэнгэр газраас үүдсэн
Хүн гүрний дуулал
Зохиолч Б.Цогнэмэхийн бүтээлээр төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Асарын өндөр” түүхэн жүжгийг Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн ХЖТ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран Завхан аймгийн театрын тайзнаа энэ сарын 24-нд маш яруу тансгаар амилуулав.
Агуу Хүннү гүрний цадиг түүхийн улбааг бахархал дүүрэн толилуулжээ. Төр ёсны бат хэрмийг харь гүрний явуулгаар түшмэл, хатад нь нураах гэж оролдовч төр нүдтэй, чихтэй, хүчтэй байхыг харуулж, төрөө хамгаалах баатарлаг хүмүүн олон буйг тунхаглажээ.
Жүжгийн зохиол, найруулга, дуу хөгжим, жүжигчдийн уран чадвар, хувцаслалт, тайз засалт тэртээ холын Хүннү гүрэнд аваачсан мэт гайхалтай бишрэл төрүүлнэ. Хаан их дээдсийн халдашгүй Дархан түүхийг амилуулсан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын Solongo Teatr захирал болон бага хамт олонд баяр хүргэе. Завхан аймгийн 100 жилийн түүхийн хамгийн том өв, соёлыг түмэн олондоо үлдээжээ.
Дашрамд дурдахад Завханы театрынхан “Асарын өндөр” түүхэн жүжгээ нийслэлчүүддээ тун удахгүй толилуулах юм байна.