7-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ
2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 145,225,449 төгрөгийн үнийн дүн бүхий 1,453,625 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +12.04%), Монгол Базальт ХК (MBW +11.62%), Монгол шуудан ХК (MNP+10.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF-11.54%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.33%), Силикат ХК (SIL -3.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,512 ширхэг нэгж эрх 17,465,339 төгрөгөөр арилжаалагдлаа.
- Энэ өдөр нийт 162,690,788 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
- ТOП-20 индекс 0.22% хувиар өсч, 36,658.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,834,220,796,392 төгрөг боллоо.