2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Боловсролын салбарт 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Мөнхбат-Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалт болон гаднын зээл тусламжаар нийт 158 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж байна. Үүнээс 115 нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, 31 нь их болон урсгал засвар, дөрөв нь инженерийн шугам сүлжээ, найм нь тохижилтын ажил байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 52 ажил хэрэгжиж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд найман цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг сургууль, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох боломжтой гэлээ.

Эх сурвалжНЗДТГ-ЫН ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img