Тодруулбал, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г шинэчлэн байгуулсан байна.
Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь гурван жил буюу 2026 он хүртэл бөгөөд талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж.
Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэхүү гэрээг сунгахаар хоёр тал тохиролцсон юм.