2024-05-26, Ням
18 C
Ulaanbaatar

“Эрдэнэс Тавантолгой” ХК 14.4 сая тонн нүүрс борлуулав

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 2023 ОНЫ ЭХНИЙ 7 САРЫН БАЙДЛААР 14.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны 10 дугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш компаний борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, олборлолт 2.7 дахин нэмэгджээ. Өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан. Тэгвэл 2023 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийн, 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг 125 хувиар, орлогыг 131 хувиар давуулан биелүүллээ.

эрдэнэс ТавантолгойЭнэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хагас жилийн хамгийн өндөр борлуулалт бөгөөд бүтэн жилийн хугацаанд хийх борлуулалтыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн түүхэн амжилт юм. 2023 оны эхний 7 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1 их наяд 486.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс АМНАТ-т 936.0 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 501.2 тэрбум, бусад төрлийн татварт 49.3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 2 сарын 9-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 38 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 298.6 сая ам. долларын үнэлгээ бүхий 2,694 мянган тонн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг биржээр борлуулаад байна. Биржээр арилжаа хийснээр нүүрсний борлуулалт, худалдаа ил тод болж, 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олсон, коксжих нүүрсний үнэ 100-115 ам.доллар байсныг 119-182 ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн, эрчим хүчний нүүрсний үнэ 2022 онд 36 орчим ам.доллар байсныг 58.7-73.3 ам доллар хүргэсэн зэрэг олон эерэг үр дүнтэй ажиллаж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img