2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Оюутолгойн олборлосон зэсийн хэмжээ 40 хувиар өсжээ

“Оюутолгой” компани оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компаниас мэдээлснээр энэ оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 676.7 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулжээ.

Өнгөрсөн хугацаанд 54 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүлжээ. Ингэснээр 2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайн үйлдвэрлэлийг ахиулж байна гэжээ.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Бид тайлант хугацаанд төлөвлөгөсний дагуу зорилтоо биелүүлж бизнесээ аюулгүй, тогтвортой, ашигтай авч явахад анхаарлаа хандуулж байна” гэв.

Үйл ажиллагааны тайлан:

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байв.
  • Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ашигладаг бол Оюутолгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (0.39 куб метр) ус ашигласнаар усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайн нэг болоод байгааюм.
  • Нийт ажилтны 97.4 хувийг монголчууд, гүний уурхайн төслийн 34.3 хувийг эмэгтэй (гэрээт ажилтнуудыг оролцуулан), мөн “Оюутолгой” ХХК-ийн нийт ажилтны 23.2 хувийг эмэгтэйчүүд тус тус эзэлж байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 194 сая ам.доллар буюу 676.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4.1 тэрбум ам.доллар буюу 9.5 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Хоёрдугаар улирлын байдлаар 740 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 390 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 68 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн мэдээлэл:

  • Тайлант хугацаанд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52-0.40 хувь) өндөр байсан зэргээс хамаарч энэ оны хоёрдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 40 хувиар өссөн. Энэ улиралд 1.56 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.41 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
  • Панель 1 болон 2-ын техникийн судалгааны ажлыг хоёрдугаар улиралд дуусгав. Үйл ажиллагаа урагшилснаар 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн хүртэлх зэс олборлоно.
  • Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар нийт 54 хүдэр буулгуурыг панель 0 түвшинд тэсэлж, тэдгээрийн 18-ыг энэ улиралд тэслэв. Одоогоор гүний уурхайд хүдэр олборлох юүлүүр болон хүдэр авах цэг хаагдсан тохиолдол гараагүй.

Гүний уурхайн төслийн мэдээ:

  • Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, өнгөрсөн 6 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 627 болон 740 метрт хүргэв. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,148 болон 1,149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх юм. (өмнө нь 2024 оны нэгдүгээр хагаст төлөвлөсөн байсан). Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байна.
  • Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажил эхлэн, гол гүйцэтгэгч компани 5 дугаар сард ажлаа эхлүүлээд байна.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img