“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, БНСУ-ын Койка Олон Улсын байгууллагын төлөөлөл өнөөдөр тус төвд уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр салбарын инженер техникийн ажилтнуудыг БНСУ-д урт, богино хугацаанд сургах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх чиглэлээр БНСУ-ын Хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Сан Хён Сон, байгаль орчны инженер Гүн Жион нар 2023 оны наймдугаар сарын 8-ны өдрөөс Барилгын хөгжлийн төвд 1,6 жилийн хугацаатай ажиллахаар болсныг мэдэгдсэн юм.
Энэ нь “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, БНСУ-ын “Койка” олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны чухал ач холбогдол бүхий үйл явдал болж буйг талууд онцоллоо.
Сан Хён Сон, Гүн Жион нар нь KOICA World Friends-ийн бусад улсад хэрэгжүүлсэн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай инженерүүд юм.