2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Монгол хонины мах Дубай хотын хүнсний төвд худалдаалагдаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажилласны үр дүнд халал аргаар мах бэлтгэх эмиратын талын стандартыг хангаж, АНЭУ-д мах нийлүүлэх албан ёсны бүх зөвшөөрлийг анх удаа Монгол Улсын аж ахуйн байгууллага 2022 онд авсан болно.

Үүний хүрээнд Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор 2023 оны 4 дүгээр сараас нийлүүлж эхэлсэн юм.

Монгол хонины махыг эмиратын хэрэглэгчидэд илүү ойртуулан хүргэх зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд Монгол хонины махны дэлгүүр энэ сарын 1-нд нээгжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img