Монголбанк энэ оны долоодугаар сард 1,176.0 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 8.5 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь төв банкны хэлтэс 852.9 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 536.6 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны долоодугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 215,352.28 төгрөг байв.