2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Төсөөллийн “зовлон”

Суут зураач Рене Магритт энгийн хувцаслаж, гангар шаазан галуунууд өрсөн камин зуухтай байшингийнхаа гал тогооны өрөөнд бүтээлээ туурвидаг байж. Нямбай Рене гэрийнхээ шалан дээр нэг ч дусал будаг унагаж үзээгүй гэдэг. Гудамжинд таарвал хэнээс ч үл ялгарах энэ эгэл хүмүүн хүмүүсийн оюун санаанд тэсрэлт хийх хүчирхэг нэгэн гэдгийг гаднаас нь харсан хэн ч таашгүй. Түүнийг сюрреалист буюу дээд бодит байдлыг бүтээгч гэх авч Рене өөрийгөө “даруухнаар” шидэт реалист гэнэ.

гаансҮнэхээр амьдралын хамгийн эгэл юмсыг дүрсэлсэн түүний бүтээлүүд шидэт, нууцлаг зүйлээр дүүрэн. Түүний зурагт онцолсон бүтээлийг анх үзсэн үзэгчид мэл гайхширдаг гэлцдэг. Хааш хаашаагаа гурван төөнөөс ихгүй (59х65 см) жижигхэн зотонгийн төв дунд жаазнаасаа бүлтрэн гарч ирэх нь үү гэмээр “аварга том” гаанс дүрслээтэй буй. Хэнд ч ГААНС л байна шүү дээ гэх бат итгэл төрдөг. Гэвч гаансны дор хүүхдийн гэмээр нямбай бичиглэлээр “Ceci n’est pas une pipe” буюу франц хэлнээс хөрвүүлбэл “ЭНЭ БОЛ ГААНС БИШ” гэж бичсэн байдаг. Энэ үгс бол бүтээлийн нэр биш, харин бүтээлийн нэг хэсэг юм.

гаансРене Магриттын “Дүрслэлийн хуурамч чанар” (1929) хэмээх тус бүтээл бол яахын аргагүй төсөөллийн хаяалбарыг өргөсөн сод бүтээл. Сүүлд зураач маань бүтээлийнхээ тухай эгэл даруухнаар ингэж хэлсэн байдаг. “…Хэрвээ би “Энэ бол гаанс” гэж бичсэн бол би худал хэлсэн болох байлаа” гэж.

Бид зотон дээр гаанс харж байгаа боловч, түүнийг гартаа барьж, дүнсэн тамхи чигжиж асаагаад, таатайяа нэрэн сууж үл чадна. Зотон дээр буусан тосон будаг бодит зүйл болж чадах уу? Үгүй. Гэвч бидний ой санамжид юмс хэрхэн үзэгдэж харагдсанаараа тогтоогддог. Бид юмс өөр агуулгад шилжин хувьсах “арга зам” байж болох тухай хэзээ ч төсөөлдөггүй. Харин юмсын тухай төсөөллөө хөдөлшгүй үнэн мэт боддог. Гэтэл төсөөлөл илтэд хуурмаг зүйлийг ч “бодит” болгоод биежүүлэх чадалтай байдаг билээ. Үүнд л бидний төсөөллийн “зовлон” оршино.

Рене Магриттаас суралцахуй

гаансСуут Пабло Пикассогийн үлдээсэн үг бий. “Урлаг худал хуурмаг гэдгийг бид бүгд мэднэ”. Тийм бол бид яагаад урлагаас үнэнийг хайна вэ? Бид үргэлж өөрийгөө, өөрийнхөө амьдралыг, өөрийн гэтэлсэн замналаа бусадтай, бусдынхтай жишиж сэтгэлийн “зовлон” хураадаг. Тэр нь “гэтэлшгүй” зовлон, уйссан сэтгэл, ганцаардлын гансрал, хайрын өлсгөлөнд биднийг нэрвэгдүүлдэг.

Гэтэл бид Рене шиг өөртөө үнэнч байж өөрийгөө хүлээн авч гаансны дүрслэл биш гаанс байх тухай эргэцүүлбэл амьдрал илүү үзэсгэлэнтэй болно гэдэгт би эргэлздэггүй” гэсэн үг. Пикассогийн дээрх үг үргэлжлэлтэй. Тэрээр “Урлаг бол Үнэн гэгч зүйлийг танин мэдэхэд дөтөлдөг хуурмаг зүйл” гэсэн байдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img