2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 15 сая тонн нүүрс борлуулсан байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын наймны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт болохыг тус компани мэдээллээ.

Өнгөрсөн онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тодруулбал бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК улс болон орон нутгийн төсөвт энэ оны эхний 8 сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img