2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт орууллаа

Мөн хуралдаанаар Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, НИТХ дахь хурлын хороодын хамтарсан хуралдаан болон намын бүлгүүдээс гарсан саналуудыг хэлэлцэн, санал хураасан юм. Хурлын хороод болон намын бүлгүүдээс 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээн дэх хоёр ажлын 2023 онд санхүүжих дүнг бууруулах санал гаргав.

Тухайлбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын хоёрдугаар ээлжийн ажлын 2023 онд санхүүжих төсвийг, мөн Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын 2023 онд санхүүжих төсвийг тус тус бууруулахаар санал хураалт явуулж, батлууллаа. Ийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын нэгдүгээр ээлжийн ажил, Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд хийх газар чөлөөлөлтийн нөхөн олговрын төсвийг нэмэгдүүлэхээр болсон юм.

Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, баталлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img