2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

СХД-т 640 суудалтай сургууль ашиглалтад орлоо

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орсон байна.

Тус сургуулийн барилга нь 4 блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4 давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхартай.

Сургуулийн барилгын зураг төслийг “Криетив монголиа” ХХК боловсруулж, барилга угсралтыг “Би Энд Би Констракшн” ХХК 24 сарын хугацаанд гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ

84

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 13-р хороонд барьж байсан 84 дүгээр сургуулийн 640 хүүхдийн суудал бүхий өргөтгөлийн барилгад Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авчээ.

сургууль

Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 640 хүүхдийн суудал бүхий олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгад Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.

Тус сургуулиудын барилгын захиалагчийн хяналтыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас хийж гүйцэтгэжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img