2024-12-03, Мягмар
-25 C
Ulaanbaatar

“Тогтвортой хөгжлийн төлөө ногоон санхжүүжилт цогцлоох нь” олон улсын чуулга уулзалт болж байна

“АЗИЙН БАТЛАН ДААЛТТАЙ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО”-НЫ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

“Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо (ACSIC)”-ны“ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдэвт олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганы өнөөдрийн хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаас гадна Санхүүгийн зохицуулах хорооны салбар бүрийн бодлогын хүрээнд хийгдсэн томоохон ажлууд болох биржийн болон биржийн бус зах зээл дээр ногоон бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн, “Байгаль орчин нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг гаргасан, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлагын журамд “ногоон даатгал”-ыг тодорхойлж, даатгалын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлсэн.

Мөн “Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн заавар”-ыг баталсан зэргийг онцлон дурдлаа. Түүнчлэн “Ногоон зээл, ногоон бонд гаргах хүсэлтэй боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид нэлээдгүй байгаа бөгөөд цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих зорилгоор ногоон зээл, ногоон бонд зэрэг бүтээгдэхүүнд батлан даалт гаргуулах чиглэлд холбогдох дотоодын болон гадаадын батлан даалтын сангуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Чуулга уулзалтад Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбооны гишүүд болох Япон, БНСУ, Тайланд, Индонеззэрэг Ази тивийн 14 улсын 19 гишүүн байгууллага болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Азийн хөгжлийн банк зэрэг санхүү, эдийн засгийн байгууллагуудын нийт 150 гаруй зочин, төлөөлөгч оролцож байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img