2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 53.2 хувиар өсөв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.4 (53.2 хувь) их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай олборлолт 4.3 (64.8 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 825.7 (32 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ мэдээлэв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (64.8 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.9 (3.4 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 699 (13.5 хувь) тэрбум, газрын тос олборлолт 597.3 (5.1 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хүрэн нүүрс, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, газрын тос, хайлуур жоншны баяжмал биет хэмжээ 26.1 хувиас 9.8 дахин өсөж, харин хайлуур жонш, цайрын баяжмал, цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр өмнөх оны мөн үеийнхээс 7.1–48.2 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, цэвэр спирт, гурил, шингэн сүү, цемент, металл бэлдэц, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.8 хувиас 2.7 дахин өсөж, янжуур тамхи, ус, ундаа жүүс, самнасан ноолуур, цагаан архи, нүүрсэн шахмал түлш, шохой, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 –41.5 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 25.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.8 (75.5 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 9.3 (92.5 хувь) их наяд, боловсруулах салбарын борлуулалт 1.2 (36.8 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 9.3 (92.5 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 8 (3.8 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 624.5 (8.9 хувь) тэрбум, газрын тос олборлолт 555.5 (4.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Гадаад зах зээлд энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 17.1 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байв. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 58.5 хувийг нүүрс, 36.2 хувийг металлын хүдэр, 4.2 хувийг газрын тос олборлолтын, 1.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img