2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Хотын дарга төслийн нэгжүүдийн удирдлагатай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.

Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл, Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл, Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл, Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн зохицуулагч нартай уулзаж, төслүүдийн хэрэгжилт, явцын талаар санал солилцсон юм.

Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцсаны дараагаар Хотын дарга “Төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь дуусгах хэрэгтэй. Хот ямар нэгэн байдлаар алданги хүлээх ёсгүй. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл иргэдийн дунд их хүлээлттэй байдаг. Гүйцэтгэлээр нь хяналт тавь. Хугацаатай төлөвлөгөө гаргаж, сар бүр ажлаа танилцуул” хэмээсэн юм. Мөн уялдаа холбоотой, хурдтай, сэтгэлтэй ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалжUlaanbaatar.mn
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img