2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэхийн тулд яах ёстой вэ?

"Хөрөнгийн зах зээлээс ямар нэг эрсдэлгүйгээр ашиг хүртэхийн тулд яах ёстой вэ?" гэсэн АСУУЛТАД МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС ДАРААХ ХАРИУГ ӨГЧ БАЙНА.

Мандал Ассет Менежментийн гүйцэтгэх захирал Г.ГАНЗОРИГ: Хөрөнгийн зах зээл дээр алдах магадлал маш өндөр. Мөнгөө алдах, мөнгө нь бүр ор сураггүй болох эрсдэл ч бий. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хандвал тэр эрсдлээс сэргийлэх давуу талтай. Тэд хамгийн нарийн судалгаан дээр үндэслэж боломжит бүх муу нөхцөлийг бодож, таны мөнгийг өсгөх боломжийг олж хардаг хүмүүс.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид урт хугацаагаа хардаг бол энгийн иргэд сэтгэл хөдлөл дээр суурилж үйлдэл хийдэг. Мэргэжлийнхэн зөвхөн тоон дээр биш чанарын маш их судалгаа хийж, тэр судалгаандаа үндэслэнтухайн хувьцааны ашгийг гурван жилийн дараа төчнөөн дахин нугаларах юм байна хэмээн тооцож нуугдсан байгаа өсөлтийн потенциалыг олж хардаг юм.

Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.ЗОЛБОО: Хөрөнгийн захаас ашиг хийж өгөөжийг нь хүртье гэвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид зайлшгүй байх шаардлагатай. Тэд урт хугацааны, тогтвортой, их хэмжээний мөнгийг хийж өгдөг.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд хөрөнгийн зах дээр урт хугацааны мөнгө хэрэгтэй. Хувьцаа гаргаж санхүүжилт босгоод ажлаа явуулж байхад нь хөрөнгө оруулагч дундаас нь мөнгөө авчихъя гэнгүүт асуудал үүсдэг. Тухайн бизнес мөнгөө хэр хугацаанд эргэлдүүлж ашиг хийж байгааг судлаад хамгийн багадаа тэр хугацаагаанд нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

“Очун” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.ОРГИЛ: Дотоодын зах зээл дээр иргэдийн хөрөнгө оруулалт хийж буй байр байдлыг харахаар яг сайн судалгаа шинжилгээн дуур суурилж хөрөнгө оруулалт хийж яваа харагдахгүй байна. Сэтгэл хөдлөлөөр л ханддаг. Ингэх нь асар хор уршигтай.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хандаж байж л хөрөнгийн зах зээлийн өгөөжийг хүртэнэ. Мэргэжлийн оруулалтын сангууд IPO хийж буй компанийн үнэлгээн дээр судалгаа, шинжилгээ хийгээд боломжийн үнэтэй байвал хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл хэт үнэтэй, өндрөөр үнэлэгдсэн компанийн хувьцаа руу мэргэжлийн хөрөнгө оруулагчид орохгүй гэсэн үг. Тэгж байж иргэдэд энэ зах зээлээс өгөөж хүртэх боломж нээгдэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img