2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

МОНГОЛЫН МӨНГӨНИЙ МЕНЕЖЕРҮҮД

Цуврал 1: Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

“Мандал ассет менежмэнт”-ийн гүйцэтгэх захирал Г.ГАНЗОРИГ: Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бол нарийн судалгаан дээр үндэслэж боломжит бүх муу нөхцөлийг урьдчилан харж, хөрөнгийн зах зээлд оруулсан мөнгийг өсгөх боломжийг олж хардаг хүмүүс.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.ЗОЛБОО: Урт хугацааны, тогтвортой, дажгүй өсөлттэй мөнгө хийж өгдөг гэдэг утгаараа мэргэжлийн хөрөнгө оруулагчид нэг зөвлөгөөг онцолдог. Тухайн бизнес мөнгөө хэр хугацаанд эргэлдүүлж ашиг хийж байгааг судлаад тэр хугацаанд нь хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг.

“Очун” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.ОРГИЛ: Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд IPO хийж буй компанийн үнэлгээн дээр судалгаа шинжилгээ хийж, боломжийн үнэтэй байвал хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл хэт үнэтэй, өндрөөр үнэлэгдсэн компанийн хувьцаа руу орохгүй гэсэн үг.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img