2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Энэ үеэр төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэсэн юм.

Угтах ёслолд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нартай гар барьж мэндчилэв.

Пап

Айлчлал одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Пап Францис нарын уулзалтаар үргэлжилнэ. Мөн Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францист Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нар бараалхах юм. Түүнчлэн иргэний нийгэм, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийх аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img