2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Лаосын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга С.Фумвихан манай улсад айлчилж байна. Цар тахлын дараагаас Монгол Улс төдийгүй дэлхийгээрээ хөл хөдөлгөөнд орж, улс орнуудын улс төр, эдийн засгийн харилцаа сэргэж ирсэн. Тэр тусмаа манай улсад дэлхийн нэр хүнд бүхий орны удирдагчид шил дараалан ирэх боллоо.

Саяхан л гэхэд Гэгээн ширээт улсын тэргүүн папын айлчлал Монгол Улсыг дэлхийгээр нэг таниуллаа. Араас нь залгаад Лоасын Ассамблейн дарга ийн айлчилж байна. Лаос Улсын эдийн засгийн сүүлийн жилүүдэд өсөж, хурдацтай хөгжиж буй Зүүн Азийн орнуудын нэг. 2021 онд БНХАУ-тай өндөр хурдны галт тэрэгний замаар холбогдсноос хойш эдийн засгийн өсөлт нь эрс нэмэгдсэн байна.

Зүүн өмнөд Азийн хуурай газрыг холбосон дамжин өнгөрөх энэхүү тээврийг нэмэгдүүлэхийн тулд ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, бүтээн байгуулалтыг хөгжүүлж эдийн засгаа хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Лаос Улс 2024 онд болох АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулахаар нэрээ дэвшүүлжээ. Тус улс 2004-2005 онд болон 2016 онд АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан туршлагатай.

Лаосчуудын дийлэнх нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд 80 орчим хувь нь хөдөө аж ахуй эрхлэн, голчлон цагаан будаа тариалан амьдарч байна. Тус улс усан цахилгаан станц байгуулах том зорилт тавьсан бөгөөд Зүүн өмнөд Азийн эрчим хүчний гол эх үүсвэр болох хүсэл эрмэлзэлтэй байдаг.

2025 он гэхэд улсын орлогынх нь хамгийн том эх үүсвэр нь усан цахилгаан станц болно гэж Засгийн газар нь тооцоолж байна. Монголчууд бид энэ улсын талаар нарийн ширийн зүйл сайн мэдэхгүй хэдий ч “Сая зааны орон” гэдэг алдрыг өгсөн билээ. Тиймээс Лоас улстай ойртон нөхөрлөж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах таатай боломж байна. Мөн манай улс 10 мянган га газар өгвөл лаосчууд цагаан будаа тариалж өгөх санал тавиад байгаа юм байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img