2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Ц.Оюунгэрэлийн хариулт

Том намуудын болж бүтэхгүйг уудалсан “Намуудын 95 алдаа” номын зохиогч,  Иргэний оролцооны нэгдэл намын тэргүүн  Ц.Оюунгэрэлийг хүү Б.Идэр-Одын оролцож байсан койны асуудалд холбож сошиалаар шоглох болсон. Түүгээр ч барахгүй  тэрбээр гадаад нөхөртэй гэдэг нь “Гадаадын гар хөл” хэмээх уламжлалт  дайралтын  бай болоход тохиромжтой сэдэв болоод буй. Сошиалаар нэр хаяггүй түгж буй мэдээлэлд тэр ийм хариу бичжээ.

Ц.Оюунгэрэл нүүр номдоо:

Энийг хийсэн хүнд:

  1. Bank of England гэдэг нь Их Британий Төв банк юм. Аливаа орны төв банк мөнгөний бодлогоо барьдагаас хадгаламж авах гэх мэт арилжааны үйл ажиллагаа эрхэлдэггүй.
  2. Хоёр сая биш 44 их наяд буюу нүүрсний хулгайн дүнтэй дүйхүйц 10 тэрбум паунд стерлинг (Оросууд фунт стерлинг гэж нэрлэдэг) гэсэн бол үнэн сүрлэг сонсогдох байлаа хэмээн бичжээ.

 

Түүний хүү Б. Б.Идэр-Од нь Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин нарын хамт Их хэмээгддэг  койн гаргахад оролцсон юм.  Тэд мэдээлэл, технологи, онлайн худалдааны чиглэлээр ИХ БИТ ХХК-ийг байгуулсан. Гэтэл байгуулагдаад хагас жил болоогүй байхад  буюу   2022 оны  хоёрдугаар сард   Улсын бүртгэлд О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нар  тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Идэр-Одыг хасаж, шинээр улсын бүртгэлд компаниа бүртгүүлсэн талаар хэвлэлийнхэн мэдээлж байсан удаатай.

Тодруулбал,  Б.Гантиг “Их Бит” ХХК-ийн 33.1, Б.Эрхэмбаяр 33.1, О.Мөнхжин 33.7 хувийн хувьцааг эзэмшдэг аж.

Харин Б.Идэр-Од өнгөрөгч оны гуравдугаар сард Автрали улс руу суралцахаар явсан байна. Түүний хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд гадаадад суралцахаар явахаасаа өмнөхөн хувьцаагаа шилжүүлсэн байжээ.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img