2024-12-11, Лхагва
-25 C
Ulaanbaatar

Н.АЛГАА: Хувийн өмчийг хураана гэхээр алга ташаад байгаа биз, нийгмийн сэтгэл зүйг ингэж бэлддэг

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.АЛГААТАЙ ЯРИЛЦЛАА.

-Уул уурхайн лиценз хураана гэсэн мэдэгдлийг эрх мэдэлтнүүд давтамжтай хийх боллоо. Уул уурхайн лиценз олголт, ер нь энэ салбарын суурь нь анхнаасаа буруу хэлбэрээр тавигдчихав уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Монголчууд ижил гараанаас эхэлсэн шүү дээ, ерэн онд.

Социализмын үеийн үйлдвэрүүдийг яарч хувьчлах шаардлагагүй байсан гэх мэтээр ярьдаг л даа. Гэхдээ социализмын үеийн үйлдвэрүүд зах зээлийн нөхцөлд тохирч, хувирч ажиллаж чадахгүй байсан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэн авах вэ гэдгээс эхлээд асуудал нь үүсэх байсныг учир мэдэх хүмүүс гадарлана.

Тэр үед хувьчлагдаад өнөөдрийг хүртэл ажиллаж яваа үйлдвэрүүдийн хувьд эзэд нь хоёрдогч зах зээлээс цэнхэр тасалбар цуглуулж байж авсан. Үүний дараа томрох бололцоотой ганц салбар гарч ирсэн нь геологи, уул уурхайн салбар. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс илүү томрохын тулд уул уурхай руу орсон. Өөр төрлийн үйлдвэрлэл явуулъя гэхэд Монголын зах зээл жижиг.

Экспортод гаргая гэхээр ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр сонголтгүй. Ноолуур гэхэд л өнөөдрийг хүртэл сүрхий хүчирхэгжээгүй байгаа. Зоригтой, зүрхтэй нь уул уурхай руу орсны дараа, энэ салбарт их мөнгө эргэлдээд ирэнгүүт ийм яриа хөөрөө, хандлага байр сууриуд маш тод ажиглагдаж эхэлсэн л дээ.

Уул уурхай руу зориглож орж байх тэр үеийн дараахан уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтын цикл таарсан. Уул уурхай эдийн засагт өнөөдрийнх шиг нөлөөтэй байгаагүй учраас монголчууд сөрөг талыг нь мэдрээгүй.

Алтны салбарынхан ч мэдрээгүй. Үнэ нь өсөөд эхлэнгүүт уул уурхай маш том баялаг болж харагдсан хэрэг.

-Их мөнгө олж болох салбар гэдгийг нь мэдэрчихсэн учраас улстөрч, иргэний нийгмийнхэн уул уурхай руу дайрч эхэлсэн гэж үү?

-Миний хувьд шалтгааныг нь тэгж л хардаг. Гэтэл ерээд онд гадаадын бүх шинжээч Монголыг “Далайд гарцгүй учраас баялаг ихтэй ч зах зээлд өрсөлдөхөд төвөгтэй” гэж дүгнэсэн байдаг юм. Гэвч Хятадын эдийн засгийн хөгжил нь урд хөршийг далай болгочихсон.

Нэг талд ийм том зах зээл, нөгөө талд байгалийн нөөц их гэсэн давуу тал уул уурхайн салбар тойрсон улстөржилтийн гол шалтгаан болчихлоо л доо.Улс төрийн тэмцэл, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, хөрш орнуудын нөлөө уул уурхай руу хандсан нь цаанаа ийм учиртай.

-Үүнээс үүдсэн сөрөг талыг та яаж харж байна вэ?

-Монголчууд өөрсдөө тэгш шударга өрсөлдөж чадахгүй байдалд хүрч байна. Үүнээс гадна төр нь маш хүчтэй өрсөлдөгч болчихсон. “Эрдэнэс Монгол”-ыг одоо муу хэлэлтэй биш.

Гэхдээ үүнээс өмнө “Монгол Эрдэнэ” гэж байсан шүү дээ, 1996 онд.З.Энхболд төрийн өмчийн хорооны дарга байхдаа татан буулгасан түүхтэй юм. Дараа нь Засгийн газар 2007 онд ахиад “Эрдэнэс Монгол” гэж байгуулсан.

Тэгж байгуулсан компани нь өнөөдөр Монголд хамгийн том хөрөнгөтэй нь болчихсон. Хамгийн том төрийн өмчит компани уул уурхайн салбарт хувийнхантай өрсөлдөж байгаа.

-Сая таны хэлсэн өрсөлдөөнд сүүлийн хоёр гурван жилд төр илт давуу ялагч болчихлоо.Танд тэгж санагддаг уу?

-Тэглээ. Эрдэнэс гэсэн тодотголтой маш олон компани байгуулагдчихлаа.

-Төр гадны болон үндэсний хөрөнгө оруулагчидтай өрсөлдөж уул уурхайн салбарт бизнес эрхэлж өрсөлдөөд ирэхийн наад захын эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Илт шударга бус өрсөлдөөн болох нь тодорхой шүү дээ.

Төрд бүх эрх нь байгаа учраас лицензийг нь хурааж болно. Шахаж хавчиж, айлгаж сүрдүүлж болж байна. Татвар, мэргэжлийн хяналт юугаар бол юугаар дарамталж болж байна. Лиценз тусгай зөвшөөрлийг гуравхан үндэслэлээр цуцалж болдог байсан, 1997 оны хуулиар.2006 оны хуулиар таван үндэслэл болж нэмэгдсэн. Эхний гурав нь объектив хүчин зүйлс байсан юм.

Субъектив хүчин зүйл байгаагүй. 2006 онд нэмэгдсэн хоёр нь субьектив хүчин зүйл болчихсон. Төрийн захиргааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлтээр цуцалж болно гэчихсэн. Тэр нь 2018 он гэхэд 11 үндэслэл болж томорсон. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах үндэслэл олон болсон гэсэн үг.

-Лицензийг ямар ч шалтгаан дүгнэлт гаргаж ирээд цуцлах боломжтой ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж болгоомжлохоор л юм байна даа…?

-Хамгийн гол эрсдэл нь тэр. Оруулсан хөрөнгө нь үнэгүйдэх эрсдэл ихэсчихээр хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй.

-Салхит дээр тусгай хүчин аваачиж байгаад булаагаад авчихсан. Ийм маягаар лицензүүд хураагаад явчих юм биш байгаа гэсэн болгоомжлол бий. Та энэ тал дээр ямар дүгнэлттэй яваа бэ?

-Ард түмний сэтгэхгүй, нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна л гэж харагдах юм. Хамгийн сонирхолтой нь хувийн өмчийг төрд хурааж авна гэхээр маш олон хүн алга ташаад байгаа биз. Монголын улстөрчид, зарим нэг популистууд хөрөнгөтэй болохыг эсэргүүцээд байх шиг. Товчхондоо социализмыг хүсэж, капитализмыг үгүйсгээд яваа гэж харагдаад байна л даа.

-Хуулийн дагуу өрнөсөн зүйлийг хууль бус болгож болдгийг Дубай гэх мэт өчнөөн жишээгээр баталчихсан. Тэгэхээр баялгийн дахин хуваарилалт хийх нь гэсэн хардлага бодитой ч юм шиг…?

-Магадгүй. Гадаадад хэрэгжсэн бүх сайн зүйл Монголд огт өөрөөр хэрэгжээд байна л даа.Тендер бол сайн арга, шалгарсан шийдэл. Хувийн өмчийг бусдад шилжүүлэх, эсвэл төр ямар нэг ажил үйлчилгээ авахад тендер, дуудлага худалдаа, менежментийн хувьчлал гэсэн гурван арга хэрэглэдэг. Монгол улс 1996-2000 онд гурвууланг нь туршсан. Гурвууланд нь асуудал гарсан.Гэхдээ тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу мал, орон сууцыг хувьчилсан.“Алтан тариа”, “Талх чихэр” гэх мэт үйлдвэрүүдийг бүгдийг нь хувьчилсан.Үүнтэй адил Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дээр ч асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л хуулийн дагуу өрнөсөн процесс

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img