2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

“Эрдэнэт үйлдвэр” оны эхний хагаст 19.5 сая тонн хүдэр боловсруулжээ

Төрийн өмчит уул уурхайн компаниудын нэгдэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг, ТУЗ-ийн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг ерөнхий захирал Г.Ёндон танилцуулав. Тэрбээр, үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, худалдан авалт, хүний нөөц, нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, ногоон хөгжлийн үйл ажиллагааны талаар мэдээлэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тогтоол, шийдвэрийн биелэлт, төлөвлөгөөт үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Эрдэнэт үйлдвэр энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.0-113.9 хувиар биелүүлжээ. Онцолбол:

  • 19.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар,
  • 18.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар,
  • 302.7 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 101.6 хувиар,
  • 2.97 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 113.9 хувиар тус тус биелүүлэн ажиллажээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлага, ТУЗ-ийн гишүүд Эрдэнэт үйлдвэрийн эхний хагас жилийн тайлан болон хүндрэл дагуулж буй тулгамдсан асуудлын талаар асууж, тодруулан, санал бодлоо солилцож, тодорхой шийдэл гаргана гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хурлын үеэр онцлов.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img